Хүний тархинд үзүүлэх архины хортой нөлөө нь сүүлчийн хэрэглээнээс хойш хэдэн долоо хоногийн турш үргэлжилдэг ажээ. Ийм таатай бус дүгнэлтэд Испани, Итали, Германы бүлэг эрдэмтэд хүрсэн байна.Согтууруулах ундааны нөлөөгөөр тархины цагаан бодист гарах өөрчлөлтийг судалж байсан эдгээр эрдэмтэд хүний мэдрэлийн эс архийг хэрэглэхээ больсноос хойш хэдэн долоо хоног үргэлжлэн өөрчлөлтөд ордгийг олж тогтоожээ.
Согтууруулах ундаа огт хэрэглээгүй байхад түүний өмнө нь тархинд үүсгэсэн өөрчлөлтүүд цааш ахидаг гэдэгт хэн ч итгэж чадахааргүй байсан” гэж судалгааны удирдагч Барселоны Их сургуулийн профессор Сантьяго Каналс “Jama Psychiatry” сэтгүүлд судалгааныхаа үр дүнгийн талаар ярихдаа хэлжээ. Согтууруулах ундааг хэтрүүлэн уун эмнэлэгт хүргэгдсэн 90 эрэгтэйн тархины MRI бичлэг уг нээлтийг нотолсон байна.
Бичлэгийг хийх үеэр тэдгээр эрчүүд хэдэн долоо хоног огт архи хэрэглээгүй байсан ч бичлэгээр тархины эмгэг өөрчлөлтүүд идэвхэжсэн хэвээр байжээ. Энэ өөрчлөлтийн уг гарлыг ойлгохын тулд туршилтыг хархууд дээр хийжээ.Хархуудыг эхлээд согтууруулах ундаанд дасгаж байгаад дараа нь огт өгөхөө больсон аж. Ингэхэд тархины хоёр хэсэг хамгийн их эмгэг өөрчлөлтөд оржээ. Тэр нь corpus callosum буюу хоёр тал тархийг холбодог хэсэг бөгөөд нөгөөх нь hippocampus буюу сэтгэлийн хөдөлгөөн болон урт хугацааны ой санамжийг зохицуулж байдаг хэсэг аж.
Согтууруулах ундааны хор нөлөөний талаарх өмнөх судалгаанууд архины зүй зохисгүй хэрэглээ тархины hippocampus буюу сэтгэлийн хөдөлгөөн болон урт хугацааны ой санамжийг зохицуулдаг хэсэгт ноцтой хор хөнөөл учруулд гийг харуулсан билээ. Тархины уг хэсэг хэмжээгээр багасаж юм тогтооход асуудал үүсгээд зогсохгүй өмнөх тархинд хадгалагдсан мэдээлэл арилдаг ажээ.
хүн архины хэрэглээнээс татгалзсаны дараа тархиных нь эл хэсгийн хэвийн үйл ажиллагаа эргэж сэргэдэг эсэх талаар өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байсан юм. Тэгвэл дээрх судалгаа архи хэтрүүлэн ууснаас хойш зургаан долоо хоногийн турш тархины үйл ажиллагаа эмгэг өөрчлөлтөд орсоор байдгийг нотолжээ.
Эх сурвалж: