Баянзүрх дүүргийн Х, ХIХ тойрогт өнгөрсөн сарын 23-нд явагдсан дахин сонгуультай холбоотой маргаантай асуудлууд өрнөж эхэллээ. Дахин сонгуулийн дүнгээр МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү ялалт байгуулсан байдаг. Харин сонгуулийг үеэр мөнгө тарааж хууль бусаар ялалт байгуулсан гэх гомдлыг бие даан нэр дэвшигчид хууль хяналтын байгууллагад гаргаад байв.
Өчигдөр тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, БЗД-ийн сонгуулийн хорооны МАН-аас нэр дэвшсэн Б.Галхүүг сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгосон 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүллээ. Учир нь Б.Галхүүгийн сонгуульд ажилласан н.Энхбаатар мөнгө тараасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа тул түдгэлзүүлэх үндэслэл болсон байна.
Харин үүний дараа үдээс хойш 17:00 цагийн үед МАН-ынхан Баянзүрх дүүрэг рүү дайрч, тэнд багагүй эмх замбараагүй байдал үүсгэсэн юм. Баянзүрх дүүрэгт дахиад л сонгуулийн маргаан дэгдэв бололтой.
Эх сурвалж: