Дэлхийд

“Эйч7-Эн9” вирусийн улмаас найман хүн амиа алджээ

Хятад улс “Эйч7-Эн9” верустэй тэмцэж байна. Тус улсад тархаад байгаа шувууны томуугийн “Эйч7-Эн9” вирусийн улмаас цөөнгүй хүн амиа алджээ. Иймд шувууны аж ахуйнуудын орчимд хатуу хөл хорио тогтоож, мэдээллийн ил тод байдлыг хангахыг БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян үүрэг болгожээ. Мөн нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэл, сурталчилгааг өргөнөөр зохион байгуулах шаардлага тавьжээ. Шувууны ханиадны энэ шинэ төрлийн вирус нь шувуунаас хүнд халддаг. Амьсгалын замын цочмог хам шинж хурдацтай тархдаг бөгөөд анх 2003 онд Бээжинд дэгдсэнээр Азийн орнуудад түгшүүр дагуулж байв. Энэ сар гарсанаас хойш 192 хүн халдвар авсаны 8 хүн нас барсан байна.Уг өвчний тархалтыг зогсоохын тулд бүрэн хэмжээний арга хэмжээ авахыг Ли Көцян эрүүл мэндийн салбарынхан болон мужуудын албаны хүмүүст үүрэг болгожээ

 

 

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close