Ё.Баатарбилэг: Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй
2019-04-03 10:42

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлуудын талаар Боловсролын сайд өнөөдөр (2019.04.03) мэдээлэл хийж байна.
Тэрбээр хэлэхдээ “Боловсролын сайдын багцад байгаа хөрөнгөөс илүү цагийн хөлсийг шийднэ. Багш нарын илүү цагийн асуудал шийдэгдэж, олгогдохоор боллоо. Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа” гэв.