11:00 цагт Монгол Ньюс төвийн мэдээллийн танхимд Монголын оюутны байгууллагууд нэгдэж удахгүй нэмэгдэх гэж байгаа СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН НЭМЭГДЭЛ, Автобусны хөнгөлөлтийг багасгасан талаар эсэргүүцэж нэгдэхээр боллоо. Холбоо барих утас: 99342525, 95269666
11:00 цагт МХЕГ-ын хурлын танхимд, Мэргэжлийн хяналтын байгууллагаас уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр улсын хэмжээнд хийгдэж буй шалгалтын талаар мэдээлэл өгнө. Хэвлэлийнхнийг урьж байна. Утас: 9198-9890, 9909-4993
11:00 цагт “Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ” судалгааны дүнг сэтгүүлчдэд танилцуулна. Хаана: UB Grand зочид буудлын 2-р давхарт (Төрийн ордны зүүн талд,хуучнаар ПУМА-гийн өргөтгөл) Холбогдох утас:89119021
11:30 цагт ТВ9 Зууны мэдээ сониний байранд М Си Эс Цанын бааз Асемын хауснуудын бохир ус Туул голд цутгаж байгаа талаар МХЕГ шинжилгээний хариу улсын байцаагчийн дүгнэлт шаардлага болон хугацаатай ѳгсѳн үүргийг үл биелүүлж байгаа талаар БЗД Иргэдийн Хурлын тѳлѳѳлѳгч Б. Дэмбэрэл хэвлэлийн хурал хийх тул сэтгүүлч та бүхнийг урьж байна 98112770
11:50 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, БНСУ-ийн “WISE” балет театртай хамтарсан “HIGH FEELING” модерн балетын тухай хэвлэлийн хурал УДБЭТ-ийн 2 давхрын Фоейнд болох тул Эрхэм сэтгүүлчид тан бүхнийг хүрэлцэх ирж, мэдээлэл, сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Тус хуралд Wise балет театрын удирдлагууд, уран бүтээлчид, УДБЭТ-ийн удирдлагууд уран бүтээлчид оролцоно. Wise балет театр нь 23 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг 99024933 утсаар аваарай.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд:МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл хөдөлгөөн ТББ-д иргэний нийгмийн төлөөллүүд ҮАБ-н зөвлөмжийн дагуу батлагдсан хууль болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. утас-99105845 95119220.
12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээр амжилттай өндөрлөж Төрийн ордонд гурван тал гарын үсэг зурахаар боллоо. Засгийн газар, ажил олгогчийг төлөөлж МАОЭНХ, ажилтны эрх ашиг, сонирхлыг хамгаалах МҮЭ гэсэн нийгмийн зөвшлийн гурван талаас тэнцүү тооны төлөөлөл оролцож хийдэг уг хэлэлцээрээр шийдсэн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цалин хөлс зэрэг асуудлуудаар яриа хөөрөө авч олон нийтэд түгээн сурталчилж туслана уу. Лавлах зүйл гарвал залгаарай 91915340, 99047423, 99519677