Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ.
Энэ дагуу Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь улирлын ялгаагүй 08.00-20.00 цагт үйлчилнэ. Харин энэ сарын 15-ны Даваа гарагаас дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжиж тэлэх юм.
Зуны бүсчлэл аравдугаар сарын 15-н хүртэл үргэлжилж, тухайн өдрөөс өвлийн бүсчлэлд шилжиж, зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө.