1. Автобусанд нийт зорчигчдод хандан чанга дуугаар сонин уншиж өгөх
2. Дэлгүүрийн хувцас турших өрөөнд гэрээсээ авчирсан хувцаснуудаа өмсөөд худалдагчаас зохиж байгаа эсэхийг асуу.
3. Нэг найзтайгаа цуг хуримын хувцас өмсөөд хүн ихтэй гудамжинд зогсоод хүмүүсээс хуримын бэлэг нэх
4. Замд таарсан хүнд “–Бид нэг хотод амьдарч байж яагаад танилцаж болохгүй гэж” гэж хэлээд өөрийгөө танилцуул.
5. Автобус/микронд яваа огт танихгүй хэн нэгэнд мр3 тоглуулагчдаа сонсож буй дуугаа зориулж байгаагаа хэлээд цугтаа сонс.
6. Гар өргөж зогсоосон 10 машины жолоочид хөдөлгөөнд болгоомжтой оролц гэж сануулаад явуул. Харин машинд нь суухгүй шүү.
7. Нийтийн тээвэрт ойр тойрны хүмүүсээс нэг бүрчлэн цаг асуу. Цаг нь хоцорч/түрүүлж яваа хүмүүст сануулж, “Цаг Тааруулах Институт”-д ажилладаг гэж хэлээд торго.
8. Малын эмч дээр очоод гэдэс чинь өвдөж байгааг хэлээд ямар арга чарга байгааг асуу.
9. Гудамжинд таарсан хөгшин хүмүүст тусла. Адис ав. Хариуд нь бага ч гэсэн мөнгө салга. Өгөхгүй бол газар хөлөө жийж суугаад уйл.
10. Замд таарсан мод бүрийг тэврээд дэлхийн дулааралтай холбогдуулан хүн төрөлхтний нэрийн өмнөөс уучлал гуй.
11. Ресторан/кафе-д ороод уух юм захиал. Харин гаднаас хоол захиалаад сууж байгаа газраа авчруул.
12. Найзуудтайгаа цуг гудамжинд удаашруулчихсан юм шиг алх.
13. Хүнсний дэлгүүрт жимс ногоотой ярилц. Тэдэнд зовлон жаргалаа ярьж тэднийг сонс.
14. Найзаа цуглуулаад хамаатныхаа нэг хөгшнийд золгохоор оч.
15. Бороонд хэн нэг танихгүй хүний шүхэр дор хоргод. Тэгээд би жаахан барих уу гэж хэл.
16. Жижигхэн төрсөн өдрийн торт аваад гудамжинд таарсан хүнд –Төрсөн өдрийн мэнд хүргэе гэж дуулаад төрсөн өдрийг нь тэмдэглэ.
17. Бохиор хийж чадах хамгийн том бөмбөлөгийг үлээ.
18. Хайртдаа/найздаа 10 ширхэг шаар ав. Яг түүнд өгөх гэж байхдаа санаандгүй агаарт хөөргө.
19. Нийтийн тээвэрт суумагцаа жолоочоос нь урдах таксийг мөрдөөд өгөөч гэж асуу.
20. Нэг гудамжны эхлэл дээр зогсоод, гудамжны нэртэй самбарыг заагаад, – Манай гудамж хамгийн шилдэг нь үүгээр өнгөрнө үү гэж хүмүүст хэл.
21. Гудамжинд хэн нэгнийг зөөлхөн хатгаад, – Дебиль гэж хэлээд зугтах.
22. Микронд суугаад, – Ахаа мөнгө алгаа. Буух буудал хүртлээ орилчихоё тэх үү гэж асуу.
23. Гуйлга гуйж буй хүн дээр очоод, – Банкны карт хэрэглэж болох уу гэж асуу.
24. Замд таарсан хүнд, – Үс чинь парик уу? Гэхдээ их зохиж шүү гэж хэл.
25. Гадаа гудамжны усан оргилуураас загас барь.
26. Гэр ахуйн тавилгын дэлгүүр ор. – Хамгийн тохиромжтой ор авахын тулд ядаж нэг шөнө энд хонох хэрэгтэй гэдгээ хэлээд цагныхаа сэрүүлгийг тааруулаад орон дээр хэвт.
27. Замд тааралдсан хэн нэгэнд, – Та Дэвид Бекхамтай их адилхан юм гарын үсгийг чинь авч болох уу гэж хэл. Ямар нэгэн аргаар гарын үсгийг нь ав бас түүнтэй зургаа авхуул.
28. Кинотеатрлуу нэг DVD аваад оч. Билет зарж буй хүнд өөрийнхөө киног хийснээ хэлээд дараагийн үзвэрийн цаг дээр хийсэн киногоо найзуудтайгаа үзмээр байгаагаа бас тасалбарын үнэ төлнө гэдгээ хэлж кассчинг ятга.
29. Хичээлд сууж байхдаа багшдаа зориулж лоозон харуул. Жишээ нь: “Гүн ухааныг Оогий багш л заана”, “Шавь нар чинь таниар бахархаж байна”, “Багштайгаа цуг төгсөлтийн шалгалтанд” гэх мэт.
30. Эрчүүд гэдсэндээ дэр хийгээд автобусанд суу. Би жирэмсэн гэж хэлээд хүмүүсээс суудал таьж өгөхийг хүс.
31. Охидууд гэдсэндээ дэр хийгээд автобусанд суу. Хүмүүс суудал тавьж өгөхөөр нь дэрээ гаргаж ардаа налаад суу.
32. Багш хичээлийг дуусгах гэхэд нь битгий дуусгаач гэж гуй. Ангийнхантайгаа бас хуйвалдсан байж тэд чамайг дэмжиг.
33. Хэдэн найзуудтайгаа цуг могой шиг цуварч бүжиглэсээр автобусанд суу.
34. Автобус/микроны хаалган дээр зогсоод суух гэж буй хүмүүсээс хаана буухыг нь асуугаад суух суудлыг нь зааж өг.
35. Дэлгүүрээс 1 ширхэг бохь ав. Төлбөрөө картаар хийхээ хэлээд, лизингээр төлж болох эсэхийг асуу.
36. Дүүрэн хүнтэй цахилгаан шатанд хамгийн сүүлд амжиж суу. Бүх давхрын товчлуурыг дар гэхдээ алинд нь ч бүү буу.
37. Замд таарсан танихгүй хүнд өөрийнхөө түүхийг ярь.
38. Зоогийн газарт хоолныхоо зөвхөн талыг нь идсэнээ хэлээд үнийн дүнгийн талыг нь өгөх гэж оролд.
39. Ангийнхандаа дэвтрээ хуулуулахын тулд сургуулийн хашаанд/номын санд гарын үсэг тараах өдөрлөг зохион байгуул.
40. Үйлчлүүлэхээр очсон кафедээ ажиллагсдад нь хандаж, – Та нар бишгүй их ядарлаа. Тийм болохоор сууж амарч бай. Би өөрөө хоолоо хийгээдэхэе гэж хэл.
41. Ганц нэг найзтайгаа цуг нэг цаасан дээр “Шийтгэлтэй” гэж бичиж цээжин дээрээ наагаад гудамжинд нэг хөл дээрээ тодорхой хугацаанд зогс
42. Замаар явж буй микрог яаруу сандруу зогсоо. Жолоочоос нь цаг асуугаад талархсанаа илэрхийлээд мөрөө хөө.
43. Тээврийн товчоо/вокзал дээр танихгүй хүмүүсийг үдэж сүү өргө, гараа далла. “Очмогцоо яриарай” гэж сануул.
44. Сургууль эсвэл ангийнхаа үүдэнд зогсоод ирсэн хүн нэг бүрт мэхийн ёсолж, – Тавтай морил гэж хэл.
45. Замын хүнд өөрийнхөө зургийг үзүүлээд, – Энэ хүнийг ойр хавьд хараагүй биз гэж асуу.
46. Хөл бөмбөгийн тэмцээн үзэж байхдаа “Энэ гоолыг хайрт найз ХХХ-дээ эсвэл гэр бүлийнхэндээ бэлэг болгож байна” гэсэн бичигтэй самбар өргө.
47. Хичээлдээ орохдоо тухайн хичээлийн багшийн зурагтай баг зүүгээд ор.
48. Ямар нэг олны танил алдартай хүнийг хоолонд урь
49. Нохойгоо салхилуулж яваа танихгүй хүнд, – Би хөтлөөд нэг тойрчихоод ирэх үү, өнөө орой нохой чинь надтай үлдэж болно ш дээ гэж хэл.
50. Өөрөө нэг “дэггүйтэл” санаачлаад түүнийгээ биелүүл.
9 comments
ЭНЭ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ
МОНГОЛ АХУЙ ОРЧИН ЗАН ХАРИЛЦААНД ОГТ ХАМААГҮЙ БАРАГ ХАРШ ШАЛ ДЭМИЙ ХОГИЙН ҮЙЛДЛҮҮД БАЙНА
санал нэг байна
ийм сөрөг сурталчилгаагаар залуусын тархийг угаахаа зогсоо.Амьдралд нь нэмэртэй зүЙЛ БИЧЭЭЧ НОВШОО
Нэг зүйл дутуу бна,,, приусэээрээ хотын төв зам хаагаад, цагдаагаас зугтаах…
14,23 хоёр ч арай хэтэрнэ ээ
. хотоор дүүрэн приус унасан үхэр , хонин толгойтнуудыг хотын төв рүү орохд нь татвар авдаг болгоё…. ,
мөрөөрөө приус унаад явж байгаа хүмүүсийг битгий хамаатуулж бичээд бай энэ бичээч нар, өөрсдөө аягүй бол приус ч авч чадахгүй юмнууд ба йгаа
ХӨДӨӨНИЙ ТЭНЭГҮҮД Л ИЙМ ЗҮЙЛ ХИЙНЭ Л ДЭЭ.УЧИР НЬ ХӨДӨӨНИЙ УГШИЛТАЙ ХОТЫН ТРГЭН БОЛОГСОД УБ-ЫГ ИХ ХОТ ГЭЭД ОЙЛГОЧИХСОН ТҮҮНДЭЭ ИТГЭЭД ИХ ХОТЫН ЗАЛУУС ГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ БОДЧИХСОН ТЭНЭГ СОХОР МАЛНУУД Л ИЙМ ЗҮЙЛИЙГ ХИЙХ БАЙХ.ТҮҮНЭЭС БИШ ХОТЫН УУГУУЛ ИРГЭД ХЭЗЭЭ Ч ИНГЭЖ БАЙГААГҮЙ.ТЭД ЯДАЖ Л НААД ЗАХЫН СОЁЛЫГ МЭДЭХ УХАМСАРТАЙ.МАЛЫН ХАШААНААС НЬ ТОМ БОЛОХООР ХОТЫГ ИХ ХОТ ГЭЭД ХАРЖ ОЙЛГОДОГ МАЛНУУДЫГ ХОТЫНХОН Л ЛАВ ДАГАЖ ТЭНЭГТЭХГҮЙ.НӨГӨӨ ХӨДӨӨНИЙ ХӨЛДҮҮНҮҮД ДАГАЖ ТЭНЭГТЭХ Л БАЙХ.