08.30 цагт Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах Олон Улсын “Аравт” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болох тул Та бүхнийг урьж байна.Тус төлөвлөлтийн хуралд гадаадын 10 орчим улсын зочид, төлөөлөгчид оролцох бөгөөд Та бүхэнд нээлттэй мэдээлэл өгнө. Холбогдох утас: 88109945, 88081693
09.00 цагт 2019.03.28-29-ний өдрүүдэд 11 дэх жилдээ зохион байгуулж буй Геологи хайгуулын салбарын томоохон арга хэмжээний нэг “Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт “Формаса төв”-д болно. Сурвалжлахыг урьж байна. Холбоо барих утас: 99089666, 99209315, 99160069
09.00 цагт Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Бэлчээрийн зохистой менежмент хэлэлцүүлгийг Монголын хөдөө аж ахуйн хрхшоологчдын үндэсний холбооны хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж сурвалжилж өгнө үү. Утас: 99051208, 99287297
10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүү шүүлттэй холбоотой асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал ХЭҮК-ын байрны 514 тоотод болно.
10.00 цагт Импортыг орлох инновацийн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжүүлэх, шийдэл гарцаа тодорхойлсон саналаа БСШУС-ын Ё.Баатарбилэг сайдад танилцуулж, өргөн барих “Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл” цуврал хэлэлцүүлэг болно. Хаана: ШУТСан /МТҮП-ийн 3 давхарт/ Утас:70002542
10.30 цагт нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Сэтгүүлчид та бүхэн мэдээ сурвалжлага бэлтгэнэ үү. Холбогдох утас: 7011-9921, 99268461
11.00 цагт Hollywood in Mongolia Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Олон Улсын Фестивалын хэвлэлийн бага хурал Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулагдах тул хэвлэл мэдээллийн салбарын та бүхнийг урьж байна.