Монгол улсын хэмжээнд 1972 оноос хойш нийт галзуугийн хүний өвчлөл 36 бүртгэгдсэн бөгөөд 1978-1992 оны хооронд Улаанбаатар хотод нийт 5 хүн галзуу нохойд хазуулж, уруулснаас өвчилж, нас баржээ. Галзуу өвчнийг үүсгэгч вирус нь хүн, мал, амьтны мэдрэлийн тогтолцооны гол төв эрхтэн болох тархийг гэмтээн, улмаар нас баралтад хүргэдэг аюултай. Өнөөг хүртэл галзуу өвчнийг эмчлэх арга нээгдээгүй хэвээр байна.

ЗӨСҮТ-д 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгийн 18 сум, нийслэлийн Баянзүрх, Бүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртөж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан нийт 48 тохиолдол бүртгэгдээд байна.

Сэргийлэлт:

-Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх

-Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх

-Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах

-Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах

-Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхойгүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн