Өнөөдөр болох зарим үйл явдал

09:00 цагт ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 3 давхарт “Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно. Эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. 98119897

11:00 цагт БЗД-ийн 16-р хороо 72-р хотхонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн барилгын түлхүүр гардуулах ёслол болно. /Ашиглалтын шаардлага хангахгүй 16 айлын 2 давхар орон сууцны барилгыг буулгаж 12 давхар 77 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Маргааш эхний ээлжийн 6 айл түлхүүрээ гардаж авах юм/ Утас: 325044, 88104671

15:00 цагт Сурах бичиг үйлдвэрлэгчдийн төлөөлөл, 16:00 цагт Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзана. БСШУСЯ-ны 401 тоот. 9901-2549

“Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас -“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэт үйлдвэр” компанийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Сингапурт бүртгэлтэй гэх “TJBCO” ХХК-д Тавантолгойн Ордын Зүүн Цанхид хууль бус олборлолт хийх боломж олгосныг таслан зогсоох тухай, “Хөдөлмөрийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар байр сууриа илэрхийлнэ.

11.30 цагаас Иргэдийн шударга шүүх ТББ-аас гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх болсон асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагаас Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн