Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-30-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна. Энэ тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөж байгаа аж. Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Энэ тэмцээнд оролцсон Монголын тамирчин Т.Цэрэндолгор зээрэнцэг шидэлтийн 75-79 насны ангилалд 20.90 метрийн зайд алтан медаль хүртлээ. Өдгөө 78 настай тамирчин эмэгтэй энэ төрөлд найман тамирчин өрсөлдсөн бол мөнгөн медалийг АНУ, хүрэл медалийг Австрийн тамирчин хүртсэн байна.