БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд Ерөнхий сайд Ли Наг Ён-ыг угтан авах ёслол яг одоо болж байна. Албан ёсны айлчлалтай холбогдуулан 09:00 цагаас Шангри Ла-Төрийн ордон хүртэлх замыг түр хаагаад хөдөлгөөнийг нээсэн байна.

Харин 15:00 цагаас Төв талбайн арын замыг хаана, мөн Олимпийн гудамж, Их сургуулийн гудамж, Чингэлтэйн өргөн чөлөө, Дамбадаржаагийн гудамж, Их Монгол улсын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг автозамд хамгаалалт, зохицуулалтууд хийгдэнэ гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Угтан авах ёслолын дараа хоёр улсын Ерөнхий сайд нар хэлэлцээ хийнэ. Үргэлжлүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхах хөтөлбөртэй байна. Өнөөдөр үдээс хойш БНСУ-ын Ерөнхий сайд “UB smart card” төслийн ажиллагаатай танилцана. Мөн Дамбадаржаа дахь Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, мод тарих аж. Мөн Ли Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд очих юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн