Түүхийн дурсгалт 33 эд зүйл нууцаар гаргах гэж байжээ

2019-03-25 16:081min0
tuuh

Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор түүхийн дурсгалт эд зүйлсийг нууцаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлсэн байна.

Тодруулбал, “47-60 ДГО” улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад 33 нэр төрлийн түүхийн дурсгалт эд зүйлсийг машины эд ангид нууж, улсын хилээр нэвтрүүлэх гэж байжээ. Уг зөрчлийг гаалийн байгууллага илрүүлж, харьяаллын дагуу шилжүүлсэн талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй