Ирээдүйд хүмүүс нэг бол компьютерыг удирдана эсвэл компьютерын боол болно гэх хэлц гараад буй. Ирээдүй гэдэг нь тийм ч холын зүйл биш болсныг олон улсад хэрэгжиж буй хиймэл оюун ухаант роботуудын хөгжлийн хурд нотолно.
Алибаба гэх мэт компаниуд роботын тусламжтайгаар аль хэдийнээ олон хүний ажлын байрны зардлыг хэмнээд байна.
Энэ утгаараа олон улсад залуус мэдээллийн технологи, компьютерын салбарыг сонгон суралцах нь ихэссэн. Бүр ерөнхий боловсролд нь код бичих хичээлийг заах нь элбэг явдал болоод буй.
Тэгвэл Монгол Улсад ядаж ерөнхий боловсролын сургууль төгсөж буй хүүхэд, залуус мэдээлэл, технологийн мэргэжлийг сонгон суралцах хандлага ямар байгааг сонирхон судалж үзлээ.
Манай улсад 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо 155,248 байснаас мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт 3,606 суралцагч байна гэх тоо гарчээ. Өөрөөр хэлбэл нийт суралцагчдийн 2.3 хувь нь тус салбарыг сонгон суралцаж байна.
IT-аар суралцагчдыг хүйсийн хувьд авч үзэхэд 962 нь эмэгтэй, 2,644 нь эрэгтэй суралцагч байгаа аж. Өөрөөр хэлбэл энэ чиглэлийг сонирхон суралцаж байгаа оюутнуудын 73 хувь нь хөвгүүд байна.
Харин 2016-2017 оны хичээлийн жилд компьютерын чиглэлээр суралцагч нийт 711 бол байснаас 220 нь эмэгтэй байжээ.
Дээрх тооноос харвал манай улсад мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбарыг сонгон суралцагчид нийт суралцагчидтай харьцуулахад бага хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Мөн нийт суралцагчдын дотор эзлэх хувь ч буурч байгаа нь дараах хүснэгтээс харагдана.
Хүснэгт 1. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын эзлэх хувь (сүүлийн 5 жилээр)
Мэргэжлийн чиглэл(хөтөлбөр)-ийн нэр |
Нийт суралцагчдад тухайн мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь (%) 2013 2014 2015 2016 2017 |
||||
Мэдээлэл, харилцаа холбооны технологи |
2.8 |
2.8 |
2.7 |
2.7 |
2.3 |
Дээрх хүснэгтээс харвал манай улсад тус чиглэлээр сонгон суралцах сонирхол хараахан их биш байгааг харж болно.
Хүснэгт 2. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь (сүүлийн 5 жилээр)
Мэргэжлийн чиглэл(хөтөлбөр)-ийн нэр |
Нийт суралцагчдад тухайн мэргэжлийн чиглэлийн эзлэх хувь |
||||
2013 |
2014 |
2015 |
2016 |
2017 |
|
Боловсрол |
12.6 |
12.7 |
13.6 |
14.0 |
13.2 |
Урлаг, хүмүүнлэг
|
7.1 |
7.1 |
7.1 |
7.5 |
8.2 |
Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүл зүй |
7.5 |
7.0 |
6.3 |
5.2 |
5.8 |
Бизнес, удирдлага, эрх зүй |
27.0 |
26.1 |
26.7 |
26.7 |
26.0 |
Байгалийн шинжлэх ухаан, математик, статистик |
3.8 |
4.6 |
4.1 |
3.6 |
3.9 |
Мэдээлэл, харилцаа холбооны технологи |
2.8 |
2.8 |
2.7 |
2.7 |
2.3 |
Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт |
19.5 |
18.6 |
19.0 |
17.3 |
16.5 |
Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэл зүй |
3.3 |
2.9 |
2.7 |
2.6 |
2.2 |
Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал |
11.0 |
11.6 |
11.8 |
11.8 |
13.3 |
Үйлчилгээ |
5.1 |
4.0 |
4.0 |
4.0 |
3.6 |
Бусад |
0.3 |
2.6 |
1.9 |
4.6 |
4.7 |
Нийт дүн |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
100.0 |
Тэгвэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ямар байгаа талаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторын эрхлэгч И.Энхбаатараас тодрууллаа.
– Компьютерын чиглэлээр төгсөж байгаа хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт ямар байна вэ?
– Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хийсэн судалгаагаар компьютерийн чиглэлээр төгсөж буй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлт 80-аас дээш хувьтай буюу сайн байна.
Гэхдээ мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлсэн хүүхдүүд нь арай бага хувьтай буюу 54 хувьтай байна. Бас нэг зүйл ажиглагдсан нь МСҮТ-д компьютерийн чиглэлээр суралцсан хүүхдүүд дээд боловсролтой хүүхдүүдтэйгээ өрсөлдөж чадахгүй байгаа юм.
Компьютер гэдэгт програм хангамж, техник хангамж, мэдээллийн систем, технологи гээд бүгд цуг орж байгаа юм. Эдгээрээс сүүлийн үед эрэлттэй байгаа мэргэжил дунд програм хангамж орж байна. Бидний хийдэг судалгаа нь панел судалгаа ба нэг хүүхдийг дөрвөн жил дараалан судална. Энэ жил хоёр дахь жилдээ хийсэн судалгаа. Ингэхдээ хүүхдүүд хоёр жилийн хугацаанд хэрхэн яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг харж байгаа юм.
Харьцуулсан судалгаагаар комьютерын салбараас нь харахад 2017 онд хөдөлмөр эрхэлж байсан хүүхдүүдийн 48 хувь нь мэргэжлээрээ ажилласан хэвээр байна. Харин 25 хувь нь мэргэжлийн бус ажил эрхэлсэн хэвээрээ байна. Харин мэргэжлийн ажлаа хийж байгаад мэргэжлийн бус ажил хийсэн нь 19.4 хувь буюу өөр чиглэл рүү орж ажиллаж байгаа гэсэн үг.
Үүнээс нэг зүйл ажиглагдсан нь ихэнх мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр төгссөн төгсөгчдийн ихэнх нь худалдааны салбар руу орж ажиллаж байгаа нь ажиглагдсан. Энэ нь манай улсад сүүлийн үед электрон худалдаа эрхлэлт ихэссэнтэй холбоотой байх. Мөн тус салбарын эрэлт ихсэх хандлагатай байгаа. Учир нь бүхий л салбарт техник, технологи ашиглагдан хөгжиж байна шүү дээ.
– Мэдээлэл, харилцаа холбооны технологид ямар ямар мэргэжлүүд хамаарагддаг вэ?
– Боловсролын олон улсын шинэчилсэн стандарт ангиллаар боловсролын салбарын мэргэжлийн чиглэлийг хуучин 8 бүлэгт хуваан ангилж байсныг илүү нарийвчлан 10 бүлэгтэй болгосон байдаг.
Тухайлбал, Байгалийн шинжлэх ухааны бүлэгт байсан “Компьютерийн ухаан”-ыг Техник, технологийн бүлэгт байсан “Мэдээлэл, холбооны технологи ба систем”-тэй нийлүүлэн “Мэдээлэл, харилцаа холбооны технологи” гэсэн шинэ бүлэг нэмж гаргасан юм.
График, ИДС төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиглэлээр Хэмжих нэгж: хувь
– Судалгаанаас харахад ямар мэргэжил эрэлт нь ханачихсан байгаа бол?
– Нэг зүйлийг баттай хэлэхэд одоо бол хүүхдүүд бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжлийг сонгоод хэрэггүй болсон.
Учир нь хөдөлмөрийн зах зээл дээр энэ мэргэжлээр илүүдэл илүүдсэн нь тодорхой асуудал болсон. Тиймээс бизнес удирдлагын мэргэжлийг их л сайн сурч ажилтанд хүрэхгүй бол зах зээл нь ханачихсан. Өөр чиглэлийн мэргэжлүүдийг сонгох хэрэгтэй.
– Тэгвэл ойрын үед Монголд ямар мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй байх вэ?
– Бүх төрлийн инженерүүд хамгийн хэрэгцээтэй байна. Барилгын, байгаль орчны, цахилгааны, хий уурын инженерүүд хамгийн их эрэлт хэрэгцээтэй буюу цаашид эрэлт нь өсөх хандлагатай байгаа. Мөн дэлхий технологид суурилан хөгжиж байгаа учраас компьютертой холбоотой мэргэжлүүдийн эрэлт тийм ч муу байхгүй байх.
– Хөдөлмөр эрхлэлт сайжирч байгаа ямар салбар байгаа вэ?
– Ерөнхийдөө эрүүл мэндийн салбарын хөдөлмөр эрхлэлт сайжирсан ба ялангуяа сүүлийн нэг жилд их сайжирсан нь судалгаанаас харагдсан. Энэ байдал нь ЭМЯ-ны өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй.
Нэмж хэлэхэд 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч уг эрэлт нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: