АТГ-ын Тамгын хэлтсийн дарга Э.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, эрхэлсэн комиссар Ч.Жаргалбаатар нар өнөөдөр (2019.03.25) мэдээлэл өглөө.
Монгол банк санхүүгийн зохицуулах хорооны зарим гүшүүд болон төрийн банкны зарим удирдах албан тушаалтнууд банк бус санхүүгийн байгууллагатай байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед гарах болсон.
Энэ талаар Т.Баярхүү хэлэхдээ “Бид нэр бүхий албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийг шалгаж байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт нь мөрдөн шалгалт явуулж байна. Нийтийн албан тушаалтан аливаа компани ААН-д хувь эмэзмших нь хориотой зүйл биш. Хориглосон заалт байхгүй. Харин тухайн өөрийн ААН болон нийгмийн сонирхолтой этгээдэд үйл ажиллагааныхаа хүрээнд хяналт шалгалт хийх эрх зүйн акт гаргах, хэлэлцэх явцад ашиг сонирхолын зөрчлийн хуулийн дагуу мэдэгдэл гаргах үүрэгтэй.
Хэрэв мэдэгдэл гаргахгүй энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулсан бол ашиг сонирхолын хуулийн зөрчлийн 11-т зааснаар ашиг сонирхолын хязгаарлалтыг зөрчсөнөөр шалгах үндэслэл болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйл нь банк бус санхүүгийн байгууллагатай нь өөрөө ашиг сонирхолын зөрчил үүсгэх мэтээр бичсэн байсан. Үүнийг бас ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ хүрээнд бид хөрөнгө оруулгын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийж байгаа” гэв.