БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр тус албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийх аж. Тухайлбал Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд гардаг цагаасаа 10-15 минутын өмнө гарах, цагаа зөв тооцоолох зэргээр хувийн зохион байгуулалт хийж, зохицуулагчийн дохио зааврын дагуу соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.