Хакүхо, Ичиножёо хоёр эзэн хааны цомын төлөө өрсөлдөнө

2019-03-23 11:321min0
huuu

Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа авч, ганцаараа өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүний араас 12 даваа, нэг унаатайгаа Ичиножёо А.Ичинноров нэхэж явна.

Тэмцээнийг хошуучлагчдын гуравдугаар эгнээнд их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, маэгашира Котошогикү нар 10 даваа гурван унаатай яваа аж. Ийнхүү үлдсэн хоёр өдрийн барилдаанд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира Ичиножёо А.Ичинноров хоёрын хэн нэг нь түрүүлэх нь тодорхой болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй