УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит бус хуралдаан 15:00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг;
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг;
-Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг;
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг;
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухайyхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг тус тус хийхээр товлосон.
Үдээс өмнө Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын, мөн Төсвийн байнгын хороод хуваарийн дагуу хуралдаж байгаа юм. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороод өнөөдөр чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы хуралдаан дээр танилцуулна.