1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан.Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ.

Р. Эмүжин хуудаснаас

Би зөндөө тэнэгтсэн, зөндөө алдсан, зөндөө сахилгагүйтсэн, асгартлаа уйлсан, ханатлаа инээсэн, уйдталаа аальгүйтсэн…яадгийн дахиад ч энэ бүхнийг эхнээс нь туулахад бэлэн байна. Эрт орой нэгэн цагт дуусах амьдрал, буцах аяллын замыг энэ бүхэнгүй яаж туулж, хэрхэн амтлах юм?

Бүдэрнэ л биз, босдог хорвоо…уйлна л биз, урагшилдаг амьдрал…алдана л биз, асдаг сэтгэл… өвдөнө л биз, өндийдөг хийморь…сөхөрнө л биз, сөрдөг зориг…би ямар тавилга биш, тавиад мартсан эдлэл биш…хүн юм чинь хүссэнээрээ амьдарна, бодсоноороо зүтгэнэ, тэмүүлснээрээ урагшилна!

Тэгээд яг одоо яамаар байгаа юм бэ гэж үү? Яг одоо сэрүүн өдөр сэвэлзтэл нимгэн алхаж, ертөнцийн салхи хормой дор сэвэлзэхийг мэдэрч, ер бусын уудам талаар гүймээр байна, гүйх ч болно.

By updown

2 thoughts on “Р. Эмүжин: Ер бусын уудам талаар гүймээр байна, гүйх ч болно”
  1. миний зүрх сэтгэлд байдаг хамгийн гоо бүсгүй та үнэхээр бүх эмэгчүүдийн сор шүү тэхдээ би буруу зүйл сэтгэл зүрх эмэгтэй хүний гоо зүй завхарал иймээ тиймээ талаар биш цэвэр эрүүл монгол эмэгтэй бас ч хаана зэрэгцээд сууж байх тэнүүн ухаан таны туурвидаг агуу худлаа магтая Мандухай ухаан одоо монголын эмэгтэйчүүдэд ямар их хэрэгтэй байг л магтах сануулах алдаршуулах вэ гэж бодогдном уучлаарай эмэгтэй чамтай таарч явсангүй гэхдээ чиний бичсэн түүхэн мөртүүдээр өөрийгөө ирлэж явсан эр болохоороо магтан дуулья хэтэрхий долингор болсон бол уучлаарай хүний амьдрал нэг гэдэгтэй ямарч хууль зөрөхгүйг аялтай

  2. Одоо тэгээд урьдны юмгүй болоо биз дээ. Ѳѳх, тарга боочихоод олигтой гүйх юмуу, мэдэхгүй. Гэвч амжилт.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн