Иргэд иргэний цахим үнэмлэхээ дахин захиалахаар бол burtgel.mn сайтаар захиалах боломж бүрдлээ. Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан байдаг. Үүнээс 40 хувь нь дахин захиалга болон хаясан гээсний улмаас иргэний үнэмлэхээ дахин авсан байна.
Энэ асуулдаар өнөөдөр (2019.03.21) Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээлэл өглөө. УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлэхдээ Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй” гэв. Түүнчлэн УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд буй.