Замын цагдаагийн баруун урд уулзварын гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпын гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийлээ.
Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ний өглөөнөөс Олимпын гудамжны замыг хаана. Нарны замын хөдөлгөөн шулуун явах бол Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын гудамжийг хаахгүй байхаар төлөвлөж байгаа юм байна.
Энэ жил бороо багатай байвал бол наймдугаар сарын 25-н гэхэд үндсэн 477 метр урттай гүүрээ нээх гэнэ. Нийт бүтээн байгуулалтын ажил есдүгээр сарын 30 гэхэд дуусах ёстой. Гүүрний бүтээн байгууллалтын ажлын гүйцэтгэл 43.5 хувьтай явж байна.
Энэ онд нийт 15 км шинэ зам тавих аж. Бусад зам засварын ажлууд дөрөвдүгээр сарын дундаас эхэлнэ. Нийслэлийн авто замын газраас түгжрэлийг бууруулах зорилгоор орон сууцны хороолол дотор нэлээд олон холбоос замуудыг хийхээр төлөвлөжээ. Гэр хорооллын замуудыг ч хатуу хучилттай болгох юм байна.
Налайхын замыг дөрвөн эгнээтэй болгож засах ажлын бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 15-наас тус замыг хаана гэлээ. Засгийн газраас зам барилгын энэ жилийн ажлыг арваннэгдүгээр сар гэхэд зогсоох чиглэлийг өгчээ.