АНУ-ын Шинэ Орлеан мужийн нэгэн зочид буудал 125 жилийнхээ ойн хүрээнд зочдоосоо хулгайлсан эд зүйлсээ шийтгэл хүлээлгүйгээр эргүүлж өгөх санал тавьжээ. Эдгээр эд зүйлсийг үзэсгэлэнгийн үзмэр болгон тавиад дараа нь жинхэнэ эздэд нь хүлээлгэн өгөх гэнэ.
Ингэхдээ хамгийн өвөрмөц эд зүйлс авчирсан хүнд хоногийн 15 мянган долларын үнэтэй Рузвельт Ерөнхийлөгчийн люкс өрөөнд хоноглох эрх бэлэглэх юм байна. Түүнчлэн ялагчид зочид буудлын рестораны ахлах тогоочийн бэлтгэсэн тансаг зэрэглэлийн хоол идэх, тансаг зэрэглэлийн спа үйлчилгээнд оролцох эрх авна.
Хулгайлагдсан хамгийн өвөрмөц эд зүйлсийн тэмцээний дүнг долдугаар сард зарлана. Гэхдээ зар тараагдсан даруйд хүмүүс зочид буудлын өрөөний түлхүүр, дэр, 1940-өөд оны тооцооны баримт, рестораны таваг, цэс, ил захидал зэргийг явуулж эхэлжээ.
“Тэмцээнд манай зочид буудлаас хэдэн ч жилийн өмнө алдагдсан ямар ч эд зүйлсээр оролцох боломжтой” хэмээн ерөнхий менежер Тод Чамберс хэлсэн байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk