Хуурайшилт ихтэй энэ үед түймрээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг албаныхан бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, анхааруулж байгаа ч түймэр гарсаар байна. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам”-нд ойн түймэр гарчээ.
Түймэр “Төгөл” амралтын газраас зүүн хойшоо 3 км-ын зайд гарсан бөгөөд энэ тухай дуудлагыг энэ сарын 18-ны 15:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 23 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 3 алба хаагч, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, нийт 38 алба хаагч ажиллаж мөн өдрийн 17:20 цагт цурманд оруулжээ. Улмаар 19-ний өдрийн 16:50 цагт бүрэн унтрааж тус дүүргийн Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.
Түймэрт нийт 4 га талбай шатжээ.