Нэгдүгээр сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч Б.Алтантулга харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
Өнөөдөр Батлан хамгаалах яамны гадаа талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ амийг нэхэж суулт хийхээр болжээ.
Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох шинжээчийн дүгнэлт өнгөрсөн хугацаанд хоёр удаа гарсан бөгөөд дүгнэлтүүд өвчний улмаас амиа алдсан гэж гарсан байна.
Хүүгээ нас барсан өдрөөс эхлэн бусдад зодуулж, хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан гэж үзэж буй ар гэрийнхэн нь шүүхийн шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэн суулт зарлаж байна.
Батлан хамгаалах яамныхан талийгаачийн гэр бүлийнхийг яам руу нэвтрүүлэхгүй байна. Гэр бүлийнх нь дараагийн шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгджээ.