2019-03-18 11:371min00

Согтуугаар машин жолоодсон 20 настай иргэнийг Хөвсгөл нуураас эсэн мэнд гаргаж авчээ

nuur

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрч осолдсон хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн “Далайн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км, Хатгал тосгоноос урд зүгт 4 км-т/ тус тосгоны харьяат иргэн 20 настай эрэгтэй O нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрчээ.

Уг ослын дуудлагыг /03.17/ өчигдөр 22:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 22:59 цагт очин, 23:05 цагт иргэн О…-г нуураас эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин автомашиныг өнөөдөр нуураас татаж гаргах аж.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй