Цементийн үйлдвэрүүд зуухаа нүүрсээр галладаг байсан. Одоо тэд өөр төрлийн түлш буюу хог хэрэглэдэг болсон. Хог шатаахыг дэмждэг хүмүүс үүнийг байгальд ээлтэй арга гэнэ. Уламжлалт түлштэй харьцуулахад байгалийн хий бага ялгаруулж, хог хаягдлыг устгах давуу талтай. Цемент үйлдвэрлэгч нарт ч ашигтай. Нүүрс худалдаж авахын оронд хог шатаахын тулд тэд өөрсдөө мөнгө авна.
Гэвч бодит байдал дээр энэ нь тийм ч аль аль талдаа ашигтай хэрэглээ биш аж. Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) нь хог хаягдлыг эрчим хүчинд ашиглах худалдаа Европ даяар олон түвшинд гэмт хэргийн уул уурхай болсныг илрүүлэв. Тус төслийн сэтгүүлч нар Европын олон орноор ажиллаж Румыны 750 сая ам долларын цементийн салбар эрүүл мэндэд хортой гадаад улсуудын хог хаягдал дээр тогтож буй талаар сурвалжилжээ. Үүнийг дагаад мэргэжлийн хяналт, татвар, авлигын хэргүүд ихээр гарч байна. Германд л гэхэд тус улсын зүүн хэсгийн үйлдвэрүүд хог устгах тохиромжит гарц мэтээр ойлгогдож байна. Румыны Байгаль орчныг хамгаалах агентлаг нь Италиас хууль бусаар хог хаягдал нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд цементийн үйлдвэрээс ялгарах хорт утааны асуудлыг хянах зорилгоор хэд хэдэн тендер зарлаж, хувийн компаниудад ашигтай бизнес гаргаж өгчээ.
Иймэрхүү байдлаар хяналт, шалгалт дутмаг байгаагаас болж Румыны цементийн долоон үйлдвэр эмнэлгийн хог хаягдал зэрэг хуулиар хориглосон олон төрлийн зүйлсийг шатаах болж иргэд хортой агаараар амьсгалахаас өөр аргагүйд хүрч байна.