Манай улсад өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй шинэ төрлийн мансууруулах бодис улсын хилээр оруулж ирсэн бүлэг этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж эхэлжээ. УМБГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэст байцаагдаж байгаа залуус хүнийг үхэлд хүргэх маш хүчтэй мансууруулах төрлийн бодисыг PC тоглоомын газарт зарж борлуулдаг байжээ. Тэд энэ бодисоо Япон улсаас хэрхэн яаж оруулж ирснийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна.
Саатуулагдсан таван залуугийн цуснаас шинжилгээ авахад канабисийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогджээ. Тэдний хоёр нь их сургуулийн оюутнууд бол гурав нь эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байгаа аж.