Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан 1 давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүллээ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА