Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар Т.Дүүрэн сонгогдлоо

2019-03-15 18:481min0
03

Хоёрдугаар сарын 28-нд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит Их хурал болж Ерөнхийлөгчөөр нь О.Амартүвшин сонгогдсон.

Харин өнөөдөр шинэ Ерөнхийлөгч гүйцэтгэх захирлаа сонгосон байна. Санал хураалтын дүнгээр Т.Дүүрэн МҮХАТ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихаар боллоо. Т.Дүүрэн нь О.Амартүвшингийн UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй