Нийгмийн хамгийн том сүлжээ Фэйсбүүк өчигдөр (2019.03.14) дэлхий даяар доголдсон. Энэ өдөр ганц Фэйсбүүк биш Instagram, WhatsApp үйлчилгээнүүд ч мөн адил доголдлоо.
Гэмтэл илэрснээс хойш 24 цагийн дараа Фэйсбүүк компани товчхон мэдэгдэл гаргалаа. Тус компанийнхан хэрэглэгчдээсээ уучлал гуйж, тэдний хүлээцтэй хандсанд бас талархал илэрхийлжээ.
Сүлжээний доголдлыг тэд сервэрийн тохируулгыг өөрчилснөөс болж гарсан гэдгээ мөн хэлсэн байна. Нийгмийн сүлжээнд гэмтэл гарсны дараа хэрэглэгчид Фэйсбүүкийг DDoS хэмээх халдлагад өртсөн гэцгээж байсан.
Энэ доголдлын үеэр зарим хэвлэлүүд Фэйсбүүк компани өчигдөр гар утасны үйлдвэрлэгчдтэй нууц гэрээ байгуулж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг дамжуулсан. Хэргийг АНУ-ын хуулийн байгууллага шалгаж байна хэмээн мэдээлсэн байна.
Эх сурвалж: Associated Press