Нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож, иргэдэд түргэн шуурхай, нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлэн энэ удаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг өчигдөр (2019.03.14) нээlээ.
Нийслэлийн хүн ам ихтэй дүүргүүдийн нэг нь Баянзүрх. Тус дүүрэгт 350 гаруй мянган иргэн амьдардаг бөгөөд нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг 5000 гаруй ажил олгогч байгууллага бүртгэлтэй байдаг. Нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тус дүүрэгт шилжин суурьшигчдын тоо дагаад өссөн үзүүлэлттэй явдаг байна.
Тус төвийг иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг нэг дороос шуурхай, хүлээгдэлгүй хүргэх зорилгоор Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр тохижуулан, сүүлийн үеийн техник хэрэгсэл суурилуулж үйл ажиллагаагаа өнөөдрөөс эхлүүлжээ.
БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэн, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ажээ. Одоо энэхүү нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж дүүргийн иргэд, даатгуулагчдад үйлчилгээгээ илүү ойртуулж, олон шат дамжлагагүй түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлсэн байна.