ОХУ-ын “Известия” сонины цахим хуудас “Монголын казах иргэдийн нүүдэл” гэсэн гэрэл зургийн сурвалжлага нийтэлжээ. “Жил бүр 2-4-р сарын хооронд Монголын казахууд Алтайн нурууг даван нүүдэллэдэг. Алтай Таван Богд дахь хаваржаандаа очиж байгаа нь тэр. 200 гаруй айл өрх малаа тууж, гэр бараагаа ачаад 5-6 хоног нүүхдээ 150 км зам туулдаг байна. Тэд анч бүргэдээ дааруулахгүйн тулд хүүхэд шиг л өлгийддөг” гэж бичсэн байна.