Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Түүнийг улсын төсөвт онц их хохирол учруулсан хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, 2015 онд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16-р байрны хажууд “БИ ЖИ БИ ЖИ” хэмээх компани барилгын суурь ухсанаас болж хазайлт өгсөн гэх үндэслэлээр оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж зочид буудалд байршуулсан байна. Гэвч МХЕГ-аас тус барилгыг “Суурь ухсанаас болж хазайгаагүй. Анхнаасаа ийм хазгай баригдсан барилга” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Эх сурвалж: Нийгмийн толь