Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чён Нам өнгөрсөн 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Малайзын нисэх онгоцны буудалд хөнөөсөн хэргийн асуудлаар Малайзын Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллатай утсаар ярилаа.
Энэ хэрэгт тус улсын нэг иргэн эмэгтэй сэжиглэгдэн саатуулагдаад байгаа юм. “Фам Бинь Минь нь Малайзын Гадаад хэргийн сайд Сайфуддин Абдуллатай гуравдугаар сарын 12-ны өдөр утсаар ярьж, хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор иргэн Доанг Тхи Хёонгийн асуудлаар Малайзын талыг шударга шийдвэр гаргаж, түүнийг чөлөөлөх хүсэлт гаргасан байна” гэж Вьетнамын Гадаад хэргийн яамны “Твиттер” хуудсанд бичжээ.
Хойд Солонгосын удирдагчийн ахыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан өөр нэгэн эмэгтэй болох Индонезийн иргэн Сити Айся өчигдөр Малайзын шүүхийн шийдвэрээр суллагдсан байна.
Эх сурвалж: Russian.rt.com