Холливуудын алдарт жүжигчин, Буддист Ричард Гирийн “Hello” сэтгүүлд өгсөн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Бурхан таны өмнө гарч ирээд нэг хүслийг тань биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?
-Үнэхээр тийм зүйл тохиолдвол эхлээд бурхантай хамтдаа зургаа авахуулах болно. Тэгээд л хүслээ хэлэх байхдаа. /Инээв/ Хүсэл гэвэл дэлхийн хүн төрлөхтөн амар амгалан, эрх тэгш нийгэмтэй болохыг л хүсэх байх. Бүх хүн аз жаргалтай амьдарч, эрүүл орчинд хүүхдүүд амьдрах эрхтэй.
-Худлаа байлгүй дээ. Ийм хүсэл гэж байдгаа. Би байсан бол мөнх нас хүсэх байсан?
-Би урлагт хичээнгүй зүтгэсний эцэст хүнд байх ёстой бүх зүйлийг өөрийн болгосон. Миний эхнэр, хүүхдүүд эрүүл саруул байна. Орой болгон мэдээгээр “Тэнд хүн үхлээ, энд хүн үхлээ. Өлсгөлөн газар авлаа, ундны усны хомдсол үүслээ” гэх сөрөг мэдээлэл цацагддаг. Мөнх насаар яах юм бэ. Бурхан мөнх нас өгье гэсэн ч би авахгүй.
-Яагаад?
-Би гэр бүл, найз нөхдөө үхэхийг нь хараад суухыг хүсэхгүй. Мөнх нас гэж энийг хэлэх бол хэн ч хүсэхгүй. Тиймээс л бурхан мөнхийн ус бүтээгээгүй. Олон ч ном, тэмдэглэлд “Мөнхийн ус байдаг” гэж бичсэн байдаг. Тэгэхдээ бодит амьдрал дээр олсон хүн байдаггүй шүү дээ. Би энэ тухай Далай ламаас хүртэл асууж байсан. Тэрбээр “Мөнхийн ус үнэхээр байдаг бол дайн хэзээ ч дуусахгүй. Хүмүүс хэнд ч хэрэггүй алт, алмаазны төлөө амиа алдаж байхад мөнхийн усны төлөө юу хийх нь тодорхой биз дээ” гэж хэлсэн.
-Үнэхээр гоё, ойлгомжтой хэлжээ. Хоёулаа яриагаа өөрчлөх үү?
-Тэгье.
-Та хамт тоглосон эмэгтэй уран бүтээлчтэйгээ дотносож үзсэн үү. Ер нь Холливуудын хосууд ингэж л хайрын түүхээ эхлүүлдэг. Жишээ нь Брэд, Жоли гээд л?
-Хүмүүс “Хөөрхөн хүүхэн” кинонд хамт тоглосон Жулиа Робертс бид хоёрыг их холбодог. Тэгэхдээ бид хоёр хэзээ ч болзож байгаагүй. Мөн хоолонд орж ч байгаагүй. Жулиа Робертс сайхан бүсгүй. Харамсалтай нь бид хоёр зүрхээ өөр хүмүүст худалдчихсан. Таны хэлдэгээр ямар ч сайхан бүсгүйтэй кинонд хамт тоглосон бай эхнэртээ учир тэдэнтэй дотно харьцаанд орохгүй. Би эхнэр, хүүхдүүддээ хайртай. Мөн буддын шашинтай учир хуурах, мэхлэхийг хувьдаа үзнэ яддаг. Нэг зүйлийг хэлэхэд, би ямар ч үед биеэ зөв авч явдаг.
-Та өөрийгөө хангалттай үнэнч, бас биеэ сайн барьдаг гэж хэллээ. Тэгэхдээ таны анхаарлыг албаар татахыг оролдсон бүсгүйчүүдтэй хэрхэн харьцдаг вэ?
-Намайг анх алдаршиж эхэлж байхад сээтэгнэсэн эмэгтэйчүүдтэй их тааралддаг байсан. Тэр бүхэнтэй учир ургуулаад байвал дараа нь гарах сөрөг мэдээлэлтэй хэрхэн нүүр тулахаа сайн мэдэхгүй байсан. Тиймээс л биеэ барьж сурах шаардлагатай болсон.
-Биеэ барьж сурахад чинь буддын шашин тусалсан уу?
-Тиймээ. Хүн нэг зүйлд анхаарлаа хандуулвал, нийгмээс хүссэн хүсээгүй тусгаарлагддаг.
-Та Далай ламтай уулзаж байсан уу?
-Тийм. Гурван удаа уулзаж, сайхан яриа өрнүүлж байсан. Хамгийн сүүлд 2009 онд Нью Йорк хотноо уулзсан. Энэ уулзалтын дараа буддын шашиныг илүү ихээр сонирхож эхэлсэн.
-Далай ламын тухай. Түүнийг их нөхөрсөг гэж сонссон?
-Энэ эрхэм ой тогтоол их сайтай. Надтай 10 жилий дараа уулзсан мөртлөө “Хөөе Ричард Гир амьдрал сайн уу. Хоёулаа бүжиглэх үү” гээд л хошигнож гарсан. Тэр үед Женнифер Лопезтой тоглосон “Бүжиглэх үү” уран сайхны кино маань театруудаар гараад удаагүй байсан. Би “Та энэ киног үзсэн юм уу” гэж асуухад “Тиймээ залуу минь. Би чиний тоглосон бүх киног үзсэн. “Хөөрхөн хүүхэн” киног чинь 10 удаа үзсэн. Чи энэ кинон дээр гайхалтай харагддаг шүү” гэж хэлэхэд их гайхсан.
-Холливуудын зарим уран бүтээлч буддын шашинтай. Та тэдний нэг. Буддын шашин таны амьдралд ямар өөрчлөлтийг авчирсан вэ?
-Шашин бол нас хүйс хамаардаггүй. Хамгийн гол нь Ричард Гир гэх залуу нэр хүндийн төлөө шашин шүтдэг мэт жүжиглэж болохгүй. Шашинг үнэн сэтгэлээсээ шүтэх хэрэгтэй.
-Мартахыг хүсдэггүй дурсамж гэж байдаг уу?
-Намайг төмрөөр бүтээгүй шүү дээ.
-Би өмнө нь таны экс эхнэр Синди Кроуфордтой ярилцаж байсан юм. Тэр үед Ричардтай амьдрах сайхан байсан. Тэгэхдээ Ричард үнэхээр хартай. Тэр заримдаа намайг эхнэрээ гэдгийг мартаж, эд хэрэглэл шигээ харьцдаг байсан” гэж хэлж байсан. Муухай сонсогдож байна уу?
-Тийм сайхан бүсгүйг хардахгүй бол тэнэг хэрэг. Синди Кроуфорд одоо ч сайхан хэвээрээ байна. Тэгэхдээ миний эхнэр байхдаа яг л очир алмааз шиг үзэсгэлэнтэй байсан. Тиймээс л хэн нэгэнд алдахыг хүсээгүй. Би тэр үед ууртай, хартай Ричард Гир байсан. Үнэндээ сайхан бүсгүйчүүд намайг гажигтай болгодог.
-Та хоёр яагаад салсан юм бэ?
-Өнгөрсөн зүйлийг дэлгээд яахав. Нэгэнт цаг хугацааг ухрааж болохгүйгээс хойш. Мөнхийн усны оронд цаг хугацаагаар аялуулдаг машин бүтээвэл би хувьдаа баярлах болно.
-Хайр гэнэт унтардаг болов уу?
-Хайр ч бай, нөхөрлөл ч бай жинхэнэ юм бүхэн тийм ч амархан өөрчлөгддөггүй юм. Нэг л өдөр найзууд биш болно гэж үгүй. Би найз нөхдөө маш их үнэлдэг. Тэд бол миний хувьд үнэт баялаг.
-Эмэгтэйчүүдтэй харилцахдаа ямар байдгийг тань ойлголоо. Амьтантай харилцахдаа хэр вэ?
-Дажгүй шүү. Амьтад надад хайртай.
-Үнэнч хэмээн нэрнийхээ өмнө залгадаг Хачико нохойны бодит амьдралаас сэдэвлэсэн “Hachiko” хэмээх киноны тухайд. Би энэ киног үзээд маш их уйлсан. Та энэ киноны зохиолтойгоо танилцсан үеэсээ хуваалцаач?
-Их гунигтай түүх. Одоо хүртэл сэтгэлд минь гуниг төрүүлдэг. Хэрвээ чи хэн нэгэнд үнэнч байвал заавал чамд буян нь ирэх байх.
Би энэ кинонд тоглох санал хүлээн аваад уйлж билээ. Яагаад ч юм бэ. Миний мөрөөддөг дүр байсан учир. Киноны дараа Хачико гэдэг нэртэй түвд нохой тэжээдэг болсон. Харамсалтай нь өнгөрсөн онд ослоор амиа алдчихсан.
4 comments
Хорвоод бас ганц нэгхэн ийм сайхан, сайн, ухаан, буян дөрөв нь цогц хосолсон хүмүүс байгаа нь сайхан юмдаа
Harin tiimee naizaa. Bid ch tednii neg bolj bolnoo.
Monhk nas baihgui monhkroh setgel bii gedeg.
Хүн бүхэн дор дороо хичээхэд л сэтгэлийн амар амгаланг аяндаа амсаж эхэлнэ