Эрдэмтдийн явуулсан нэгэн шинэхэн судалгаагаар таргалалт нь зөвхөн хэвийн амралт, биеийн идэвх, буруу хооллолтоос болдоггүй гэнэ.
Жин нэмэхэд нөлөөлдөг бас нэгэн чухал хүчин зүйлс бол урт хугацааны стресс юм. Үүнийг Мексикийн хоол судлаач Хуан Ромеро Вилья шинэ судалгаагаараа баталжээ.
Бид тайван бус болох үед бие махбодод адреналин, кортизол даавар ялардаг. Энэ даавар нь үрэвсэл үүсгэж, үүнээс болж эсүүд амьдралд хэрэгтэй бүтээгдэхүүн ялгаруулахаа больж, оронд нь байдаг хүчээрээ өөх хуримтлуулж эхэлдэг байна.
Үүнээс гадна стрессийн байдалд бие махбод их хэмжээний эрч хүчний нөөцөө зарцуулж, хамгаалалтын урвал болгож түүнийгээ хоолны тусламжтайгаар нөхдөг аж.
Тиймээс эмч нар хамгийн таагүй нөхцөлд ч аль болох тайван байхыг зөвлөж байна. Эергээр сэргэж, сэтгэл хөдлөлдөө хэт авталгүй, зөв хооллож, идэвхтэй амьдралын хэв маягийг баримтлаарай. Тэр цагт заавал заавал турах болно.