Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайланг ҮСХ-ноос мэдээллээ. 2018 оны дөрөвдүгээр улиралд 40,5 мянга гаруй байгууллагын 652.2 мянган ажиллагчид нийгмийн даатгал төлжээ.
НДШ төлөгчдийн медиан цалин 806.6 мянган, дундаж цалин 1 сая 120 мянга 350 төгрөгт хүрсэн байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар болон хувьцаат компанийн ажиллагчид 1.3 сая, хязгаарлагдмал хувьцаат компанид ажиллагчид 1.2 сая төгрөг, төсөвт байгууллагын ажиллагчид 901 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 400 мянган төгрөг байгаа юм байна.
Харин уул уурхайн салбарын ажиллагчид хамгийн их буюу 2.5 сая төгрөгийн цалинтай бол нийтийн хоолны салбарынхан 704 мянган төгрөгийн дундаж цалинтай байна гэсэн статистик дүн гарчээ.