Монгол Улсад жилдээ ирдэг 600,000-700,000 гадаад дотоодын жуулчид дийлэнхдээ Найлайхын замаар зорчдог. Иймээс Налайхын замыг яаралтай шинэчлэх ажлыг зохион байгуулах ажил анхаарлын төвд байсаар байгаа талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэлж байна.
Өнөөдөр (2019.03.12) Налайхын авто замын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байна. Мөн авто замын засварын ажлын хугацаа, гүйцэтгэлийн талаар ярилцах юм.
Тэрбээр хэлэхдээ “Баянзүрх дүүргийн Налайхын зам бол нийслэлийн хөгжил дэвшил, иргэд, оршин суугчдын аюулгүй зорчихтой холбоотой чухал дэд бүтцийн нэг. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотыг Зүүн бүс, зүүн аймгууд, Замын-Үүд, Чойртой холбосон ачаа болон хүн тээвэр, цаашлаад эдийн засгийн ач холбогдолтой бараа эргэлтийг нэмэгдүүлэх гээд асар өндөр ач холбогдолтой зам.Аюулгүй байдал асар хүнд нөхцөлд байна.Засгийн газар нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, замын ажлын гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулах гэрээг өнөөдөр үзэглэж байна. Явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсон учир ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх боломж бүрдлээ. Энэ жилийн сүүл гэхэд Налайхын зам ашиглалтад орсноор хотын ирээдүйн хөгжлийн суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно” гэлээ.