НийгэмОнцлох мэдээ

Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

Нийслэлийн төв, Их дэлгүүрээс Улсын цирк рүү явах зам дагуу орон сууцны барилгын ханатай нийлүүлэн барьсан жижиг гэр хэсэгхэн иргэдийн эсэргүүцлийг илэрхийлдэг. Оршин суугчдын жижиг гэрийг “газрын маргаан”-аас болж барьсан гэх асуудлыг бид үргэлжлүүлэн сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дахь 40 мянгатын 44, 45 -р байр, мөн  60, 68-р  байр байрлах энэ газарт хот төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын баталсан, МХЕГ-аас авсан зөвшөөрсөн техникийн нөхцөлтэй, арктай барилга босох байсныг бид өмнө нь мэдээлсэн.

Гэвч барилга босоогүй, харин зөвшөөрөлгүй өргөтгөл хийгдэж, ХААН банкны салбар, баар ажиллаж байсан энэ байрны зоорийн давхарт одоо япон барааны дэлгүүр байрлаж байгаа юм.

Энэ өргөтгөлийг 44-р байрны 2 тоотын эгч, дүү хоёр иргэн барьсан бөгөөд 2006 оноос 2018 оны тавдугаар сар хүртэл банкинд түрээслүүлж, баар ажиллуулж байсан юм.

53740616_1935313479924700_8332070296055971840_n Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

Нийслэлийн өнгө үзэмжийг гундаасан, зөвшөөрөлгүй өргөтгөлүүдийн нэг болсон эгч, дүүсийн барьсан өргөтгөлийг эрх бүхий байгууллагууд өнгөрсөн оны гуравдугаар сард буулган, газрыг чөлөөлжээ.

Газар чөлөөлөлт СБД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан юм байна. Нийслэлийн газрын алба 40-50 мянгатын байруудын өргөтгөлүүдийг бүгд зөрчилтэй, зөвшөөрөлгүй гэж үздэг ч буулгаж дийлдэггүй.

Эгч дүүсийн барьсан өргөтгөлийн тухайд, энэ газар нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд багтаад 15 жил болсон учраас буулгахад хүрсэн аж. Энэ газарт одоо барилга барих зөвшөөрлөө аваад 15 жил гацсан компаниуд барилгаа барих гэхээр оршин суугчид нь ийш тийш нь бичиг шидэж, зарга үүсгэх нь хэвийн үзэгдэл болжээ.

Энэ бол Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Цогтбаатар гишүүний Нийслэлийн газрын албанд илгээсэн албан тоот. Гишүүн энэ бичгийг тойргийн иргэд буюу Сүхбаатар дүүргийн 40, 50 мянгатын иргэдийн гомдлын дагуу Газрын алба руу илгээжээ.

15226493535ac1c909e0ae9 Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

/УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас Нийслэлийн Газрын албанд явуулсан албан бичиг/

Арван таван жилийн өмнө Улаанбаатар хотын төлөвлөгөөнд багтсан, МХЕГ болон бусад байгууллагын зөвшөөрөлтэй барилга баригдах ёстой газарт зөвшөөрөлгүй өртгөтгөл хийсэн талаараа иргэд УИХ-ын гишүүндээ огт мэдээлээгүйг энэ бичгээс харж болно.

Үүгээрээ тэд мэдээлэл багатай хэмээн харагдаж, төрийн албан хаагчдыг төөрөгдүүлж, төрийн байгууллагуудын дунд толгой эргүүлсэн асуудал үүсгэдэг бололтой юм.

Маргаан, зарга үүсгэдэг байрны оршин суугчдын ийм гомдлууд төрийн маш олон байгууллагад ирдэг бөгөөд үүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэн Т.Ганцогтод өгсөн хариуг жишээ болгон үзүүлье.

222 Хэдий болтол Төрийн байгууллагуудын шийдвэрийг нууцалж, албан тушаалтан, оршин суугчдыг төөрөгдүүлэх гэсэн юм бол?

-Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1,3-т Төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй, 14,1,4-т өргөдөл гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй буцаахаар хуульчилсан байдаг тул өргөдлийг хянан үзэх боломжгүй хэмээн энэ албан бичигт дурдсан байгаа.

Гэвч зарга үүсгэгч оршин суугчид, иргэд төрийн байгууллагуудын шийдвэрийг үл тоон, албан ёсны шийдвэрүүдийг сошиалд гаргахдаа “хахуульчид, хархнууд” хэмээн дайран доромжилж, тэдний эсрэг хамгийн бүдүүлэг авир гаргах, үг хэллэг хэрэглэхийг бие биедээ уриалдаг байна.

Үнэн хэрэгтээ тэд зарга үүсгээд байгаа энэ асуудал дээр төрийн байгууллагууд хууль тогтоомжид заасан хэм хэмжээгээ барьсан, тогтвортой шийдвэр гаргаж ирсэн, асуудлыг хууль журмын дагуу шийдэж ирсэн гэдгийг сайн мэддэг.

Гэвч өргөдөл гомдлынхоо хариуг авсан, мэдээллийн хамгийн ойр, хууль бус өргөтгөлийн эзэд болон тэдний ойрын хүмүүс өөрсдийнхөө хууль бус үйлдэл, эрх ашгийг нууцлаад, жинхэнэ үнэнийг оршин суугчиддаа хэлдэггүй юм байна.

Мэдээлэлгүй иргэдийг өдөөн хатгах нь эрх зүйт нийгэмд амьдарч буй иргэний хийх ажил биш. Нөгөө талаар хотын соёл биш билээ.

 Г.НАСАН

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

8 Сэтгэгдэлтэй

  1. Би 40’000 ын уугуул оршин суугч. Уул нь бас ижилжүүлээд барьчихвал гоё л болох шиг санагддаг. Дандаа ингэж хүний ажил барьж боох юм

  2. Zavaarsan ymnuud. Bolovsrol uhamsar yu ch ugui. Hotiin hogjil boogood ajil hiilgehgui 15 jil bolood bhda yaahav dee. Iim humuusd neeree yal ogvol taarna. Ajil hiihgui bn hogjihgui bn gechiheed hiih geheer dandaa ingej davartsgaach baih ym.

  3. Хэруулээ болиод барилгаа бариад орчныг нь сайхан болгое оо,хэдий болтол их дэлгуурийнхээ урд нэг хар гэртэй бхым бэ

  4. Хэруулээ болиод барилгаа бариад орчныг нь сайхан болгое оо,хэдий болтол их дэлгуурийнхээ урд нэг хар гэртэй бхым бэ

  5. Mongold ynen yum gej baihgyi bolson?Odoo tord ajilladag tom darga nar ni il dald hydaldaa ariljaa hiij olz oldog argaar 30-aad jil bolloo!odoo bolimoor yum?gebch ygyidegee………..

    1. Унэнээрээ явсан нь 15 жил хохирно, далдуур явсан нь енеедер хохироосон ч дараа нь еерее хохирч баларна кккк

    2. Баяжаад хагарчихсан баячуудад юундаа ч атаархах билээ кккк.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close