Өнгөрсөн Баасан гариг (2019.03.08)-ийн орой KBS телевизийн “Хайрыг үүрээд” нэвтрүүлгийн зочноор жүжигчин Ан Жэ Мун оролцжээ. Түүнийг бид “Зоригт эрийн түүх” цуврал драмын Ким Ду Ханы дүрээр нь илүү сайн танина.
Тэрээр уг нэвтрүүлэгт өөрийн амьдралын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралын үеэр өртэй болсноор гялгар уутан хүлэмжинд амьдарч ерөнхий боловсролын сургуулиа төгссөн зэрэг хатуу бэрх зам туулснаа дурссан байна.
Түүнийг алдрын оргилд хүрэхэд “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы залуу насны дүр амжилт авчирчээ. Олон оронд гарсан уг киноныхоо дүрээр монголчуудад ч танил болсон тэрээр Монгол Улсад зохиогдсон “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд уригдан оролцсон байна.
Монгол Улсад айлчлах үед нь “Зоригт эрийн түүх” кино гарч байсан бөгөөд хүн бүр түүнийг таньж байсан нь хамгийн их сэтгэгдэл түрүүлсэн аж. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч 330 м.кв орчим 5 корпус бүхий хаус бэлэглэсэн хэмээн ярьжээ. Тэрээр “Аяллаар явахад сайхан болов уу гэж бодтол шороон замаар 3 цаг явдаг жижиг газар л байсан” хэмээн инээмсэглэн хэлсэн байна.
Эх сурвалж: Mglradio
1 comment
Энэ кино үзэх гэсэн юм яаж үзэх вэ