Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Нийтийн байрнуудаар Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас 02:00 цагийн хооронд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.
Хяналт шалгалтаар, БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах нийт 55 Нийтийн байранд хяналт шалгалт хийхэд тус нийтийн байрнууд нь төвлөрсөн шугаманд холбогдоогүй зөөврийн устай, бие засах газар нь гаднаа, нүхэн жорлонтой, байрнуудад физик хэмжилт хийхэд өрөөнүүдийн температур 20-22 oC, чийглэг 30-40 градус байсан. Тус нийтийн байрнуудад илэрсэн зөрчлийг холбогдох эзэнд танилцуулж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллажээ.