Цэрэг татлага тавдугаар сарын 5-7-нд болно

2017-04-22 09:13
цэрэг татлага

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх сарын 5-7-ны өдөр болно. Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлжээ. Зарлан дуудах авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очино.

Гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад энэ сарын 5-ны өдрөөс өмнө өгөх ёстой юм байна.