Хувийн амьдрал нь зовлон зүдгүүрээр дүүрэн зарим хүмүүс аз жаргалаа олж авахын төлөө ажиллаж, тэмцэхээс илүүтэй бусдын аз жаргалд атаархаж, бусдад муу санаж, тэднийг өөр шигээ бүтэлгүй нэгэн болгохыг зорих нь бий.
Хараал хийлгүүлэхээр зарим нь мэргэч, төлөгчдөд хандан муу санаагаа хэрэгжүүлдэг тухай ч сонсож байсан биз ээ. Танд ч гэсэн хэн нэгэн муу зүйл хийсэн юм биш биз. Тэгвэл үүнийг шалгах аргыг санал болгож байна. Энэхүү аргыг олон жилийн тэртээгээс ашигладаг байжээ.
Танд шаардагдах зүйлс:
-Стакан
-Ус
-2 чүдэнз
Шалгах арга:
1. Юуны түрүүнд биеэ суллаж тайвшраад “Гадны эх үүсвэртэй энергийн нөлөө надад байна уу” гэж асууна.
2. Хүхрийн хүчилгүй талаар нь чүдэнзээ бариад усны түвшнээс 4-5 см дээр стаканы яг голд нь босоо барина.
3. Нүдээ аниад нөгөө асуултаа дахин тавина. Чүдэнзээ усандаа хаяна.
4. Усанд унасан чүдэнз хөдлөхгүй болтол нь хүлээж байгаад дараагийн чүдэнзээ мөн адил усанд хийнэ. Усанд унасан чүдэнз өөр өөр байрлалд очих бөгөөд энэ байрлалаас хамаарч танд хараал хийсэн эсэхийг нь тодорхойлно.
Тайлбар:
Чүдэнзний үндсэн гурван байрлал байдаг. Хоорондоо нийлээгүй буюу зайтай байх, нийлсэн болон хоорондоо огтлолцсон.
-Хоорондоо ямар нэгэн байдлаар нийлээгүй бол сайны шинж тэмдэг. Өөрөөр хэлбэл таны энерги өрөөл бусдын нөлөөнд автаагүй болохыг илтгэнэ. Өвчин зэрэг нь болдог жамаараа болж байгаа юм. Эрүүл мэндийн хувьд танд асуудал тулгарч байгаа бол та эмчилгээгээ л зөв сонго, биеийн тамираар хичээллэ. Аяндаа илаарших болно.
-Хоорондоо нийлсэн чүдэнз бол мэргэжлийн бус энерги танд нөлөөлж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл нийтийн унаанд, ойр дотныхоо хүмүүстэй хэрэлдэж байхдаа, эсвэл дугаарлан зогсож байхдаа хэн нэгэнтэй ам мурийсан байж болно.
-Огтлолцолсон чүдэнзийг танд чиглэсэн хараалд өртжээ гэж ойлгоно. Огтлолцсон газар зэрэг нь энергийн төвийг зааж өгөх буюу хийсэн хараалын түвшинг тодорхойлно. Энэ төвийг олж мэдэхийн тулд чүдэнзээ 6 хэсэгт төсөөлөн хуваагаад аль хэсгээрээ огтлолцож байгааг тодорхойлох ажээ. Дотоод хүчийг дээд чүдэнз, харин доод чүдэнзээр түвшинг тогтооно.
Үйлчлэх түвшин:
1. Нэгдүгээр түвшин
Амьдрах эрч хүчний төвд нөлөөлснийг илэрхийлнэ. Хэн нэг нь таны амьдрах хүслийг үгүй хийхийг хүсчээ. Аль нэгэн дотоод эрхтэн хүндээр өвдсөн байж болно. Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх
2. Хоёрдугаар түвшин
Сексийн харилцаанд нөлөөлнө. Үүнд бүдүүн, нарийн гэдэс, бөөр, шээсний замын эрхтнүүд болон захын мэдрэлийн судаснууд өртөнө.
3. Гуравдугаар түвшин
Таны нийгэмд эзлэх байр сууринд нөлөөлнө. Таны нэр хүнд, бусад харилцах харилцаанд муугаар нөлөөлөх бөгөөд таныг ганцаардалд оруулах зорилготой. Үүний улмаас гэдэс ходоод хямрах, элэг өвчлөх, нойр булчирхай, шулуун гэдэс зэрэг өвдөх ажээ.
4. Дөрөвдүгээр түвшин
Зүрхний төв буюу хайр дурлалд нөлөөлнө. Таны сэтгэл санааг тогтворгүй болгож ертөнцийг харах үзлийг тань өөрчилнө. Энэ дайралтад орсон хүн амьдралаас таашаал авч чадахаа болино, найз нөхдөө буруу сонгоно, найз нөхдөөсөө туслалцаа дэмжлэг авч чадахгүйд хүрнэ. Зүрх, судасны өвчлөл, дархлааны систем доройтно.
5. Тавдугаар түвшин
Таныг мэдээлэлгүй байлгахыг хүссэн хүн хийжээ. Элэг, уушги, амны хөндий зэрэг өвдөнө.
6. Зургадугаар түвшин
Таны үзэл бодолд өөрийнхөө үзэл бодлыг хийх гэсэн хүн танд нөлөөлж байна. Таны амьдралын алхам бүрийг өөрийнхөөрөө программчилж, таны хийсэн амжилтыг өөрийн болгохоор хэн нэгэн шийджээ. Таны хүч дэмий үрэгдэж байна. Толгой, нуруу нугасны өвчлөл, мэдрэлийн систем доройтох, гормоны дутагдалд орох магадлалтай. Мөн бодисын солилцоо алдагдана.
Ийнхүү энэ аргаар танд гадны муу нөлөө байгаа эсэхийг мэдэх боломжтой. Хүн болгонд хүнд хэцүү үе тохиох бөгөөд бидний үйлдэл, эс үйлдлээс үл хамаардаг билээ.
4 comments
Худлаа шаа
xvnd xer xemjeenii muu vil xiine teriigee xed daxin nugalaj xuraan awdag jamtai
yag sh dee, kharin ch dandaa tuslaad baih tusam iluu ikhiig khusej,suuldee tuslahgui bolohoor uurlaj kharaagaad baidag um bna lee, tegeheer ali boloh khen negentei gunsgii orootsoldoj khereggui,neg mongo zeeluulsen l bol dakhin dakhin zeelne,suuldee butsaaj ogohoo ch bolino,asuuhaar uurlana geh met, yaribal zunduu ,zunduu
Орос, монгол, хятад шүдэнз чанар энэ тэр ялгаа байх уу? Мэдлээ гээд хариу ямар арга хэмжээ авах юм бол доо?…