“Канадын амьдрал” цувралаар бид тухайн улсын соёл, хэвшсэн аж амьдралын талаар сонирхолтой мэдээллийг хүргэдэг билээ. Энэ удаад канадчуудын итгэл үнэмшил буюу үйлийн үр ба үнэний тухай сонирхолтой мэдээллийг товчхон хүргэж байна.
Канадад байдаг хоёр үнэн бол үхэх ба татвар төлөх. Дээр нь канадчууд үйлийн үр байдаг гэдэгт итгэнэ. Karma, bad luck, good luck, destiny гэж ярина. Гэхдээ канад үйлийн үр их хурдан ирэх аж.
”Буян бодож бусдад тусална” гэдэг нь шоргоолж хооллож, тагтаанд будаа цацан өгч, хоол хүнс хаях, зүдэрсэн айлд гурил өгч зургаа татуулах биш юм байна. Сар бүрийн цалингаасаа тогтмол 5, 10, 15, 20, 100 долларыг боломжоороо хандивын байгууллагын дансанд шилжүүлэх, орон гэргүй хүмүүст хоол тараадаг Фүүд банкинд шинэ хоол хүнс тогтмол хандивлах гэх мэтээр буян үйлдэнэ. Хэнд өгч байгаагаа заавал мэдэх гэж хичээхгүй. Ингээд хийсэн буян нь хойд насанд биш, үр ач нарт чинь биш өөрт чинь шууд ирнэ гэж үздэг.
Буурал татаж, тэтгэвэртээ суух үед татварын буцаан олголт гээд бэлэн мөнгө сүнгэнээд л ороод ирдэг. Энэ тухай санхүүгийн сургалтаас сонсож мэдсэн юм.
“Хүн алж, хүрээ талаагүй”, “худлаа ярьж, хулгай хийхгүй” л бол учир нь олдоно гэсэн ойлголт үгүй ажээ. Талбай дээр 5 минут илүү зогсох, нохойгоо уяагүй авч явах, хөршийн зүлгэн дээр гишгэх /хашаагүй байсан гэж мэлзэх аргагүй/, хог ил задгай хаях, машин дотор, гадаа гудамжинд “градустай зүйл” хэрэглэх гэх мэт өдөртөө үйлдсэн үйлийн үр, оройдоо шуудангаар шунгинаад ирнэ. Халаасаар чинь хүмүүжүүлчихнэ.
Ийм л итгэл үнэмшил, суурингийн соёл энэ нутгийнханд гүн шингээстэй байдаг аж. Тэдний соёлоос бидэнд суралцах зүйл маш их бий.
Б.Уянга
5 comments
Америкт амьдардаг монголчуудын ихэнх нь фоод банкнаас хүнсээ авдаг. Тэгсэн мөртлөө худлаа бие биедээ ихэрхэж их зан гаргахыг нь яана аа. Ккк
CANAD YAVJ NASIIG BARIIDAA
sheivtsarit amidardag bux mongolchuud food banknaas xunsee avdag,
Shalhudlamedeelel baina
CANAD YAVJ NASIIG BARIIDAA