ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон өнөөдөр 17,00 цагт мэдээлэл хийв. Тэрбээр:
-Болж өнгөрсөн сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зөв байх гэж бодсон. Энэ бол улс төрийн зорилготой, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор болсон явдал.
Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотойгоор өнгөрсөн онд нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Намайг тэр өдөр гэрээсээ ажил руу явах замд баривчилсан. Баривчилгаа хийхэд хуулийн дагуу явуулах хэд хэдэн боломж байсан ч ашиглаагүй. Цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж юм шиг баривчилсан. Ингэхдээ миний асуултад огт хариулалгүй авч явсан.
Урд өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайд Ц.Пүрэвтүвшин, О.Орхон мэтийг залуусыг шоронд хоригдох болсонд харамсаж байна гэсэн.
Цагдаагийн байгууллага зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Монголын нийгэмд болж байгаа бүх зүйлийн цаана нэг банк, нэг хүн байгаа мэтээр зохион байгуулалттайгаар мэдээлэл цацаж байгаа. Гомдол гаргаснаар өчигдөр суллагдсан.
Л.Оюун-Эрдэнэ сайдын ил болгосон зүйл бол саяхан ил болсон зүйл биш. Тэр схем бол Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем. Схемд хууль, шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, худал зүйл олон бий.
Энэ дээр харилцагчийн нууцтай холбоотой олон нууц байгаа. Схемд ашигласан материалууд бол хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл.
Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Банкны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн, сайн явагдаж байгаа. Өнөөдөр банкныхаа тайлантай танилцсан. Манай татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хүний эрх, компанийн эрх зөрчилдсөн хууль бус ажиллагаа явагдсанд харамсаж байна. Энэ асуудал нь банкны болон хувь хүний нэр төрд ноцтой халдсан явдал юм. Энэ бол бидэнд том цохилт болсон. Нэр хүндийн болон бизнесийн эрсдлийг банканд маань учруулсан явдал болсон” гэлээ.
3 comments
Шалгах нь зөв
Шалгуулсны дараа итгэл тердег болсоншдээ.
далдаак оюун-эрдэнэ мэдлэг чадвар нимгэн баялаг бүтээгч биш хэдий ч нэг аймгийн ах Хүрэлсүхийнхээ дэмжлэгээр зөв ажиллаж байна. Хүрэлсүхийн үгэнд сайн л орж байгаан байна. Төрийн эрх барих үйл ажиллагаа бол ээлжтэй алба.
Ерөнхийлөгч асан Энхбаяр гуайг баривчлахад элбэгдоржийн талынхан цагдаагийн тусгайг дайчилж тэнэгтсэнтэй ижил ганц Орхон гэдэг иргэнийг баривчлахын тулд цагдаагийн тусгай ямар хэрэг байдаг байна. Нэг цагдаагийн дэслэгч очоод л баривчлахад болно биздээ.
Ард иргэдэд шоу үзүүлж харуулдагаа болимоор юм. Бидний дараа үеийн залуучууд ингэж шоудахгүйгээр Монгол төрийг удирдана гэж итгэж байна.
Тэгээд эцэст нь цагдаагийн тусгай аваачиж шоудан баривчласан Орхоныг нь шууд сулласан л харагдана.
Монголын төрд түр зуур байгаа этгээдүүд түр байх хугацаандаа шоу багатайгаар Монгол зангараг гаргаж буурь суурьтай төр удирдмаар байна