Хоёр өдрийн өмнө буюу энэ сарын 5-нд Их Британийн нийслэл Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудлын байр, “Ватерлоо” төмөр замын өртөөнөөс гар аргаар хийгдсэн тэсрэх төхөөрөмжүүд илэрсэн. Гар аргаар хийсэн эдгээр тэсрэх төхөөрөмжийг илгээмжийн цаасан хайрцагт хийсэн байсан гэнэ.
Харин өчигдөр Их Британийн Глазгогийн их сургууль, Колчестер хотын Эсессийн их сургуулиудад сэжиг бүхий илгээмж иржээ. Илгээмжийн мэдээллийн дагуу мэргэжилтнүүд үзлэг хийж, цагдаагийн албан хаагчид сургуулийн байрнаас багш ажилчид, оюутнуудыг яаралтай гаргасан байна.
Шотландын цагдаагийн газар тус сургуулиудын хичээлийг нэг өдөр зогсоох зөвлөмж гаргажээ. Үүнээс өмнө Эдинбургийн нэгэн банкнаас мөн сэжигтэй илгээмж илэрсэн ч шалгалтаар аюултай зүйл биш гэдэг нь тогтоогдож байжээ.