Манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн хоёрдугаар сарын сүүлийн хагас, гуравдугаар сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой юм. 2019 оны гуравдугаар сарын 5-ны байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн хойд, Булган аймгийн нутгийн өмнөд, Архангай аймгийн зүүн хэсэг хуурайшлын дунд зэргийн.
Харин Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр хуурайшлын бага зэргийн ангилалд багтаж байна Гэсэн хэдий ч ойрын өдрүүдийн цаг агаарын төлвөөр эдгээр хуурайшлын зэрэглэл өндөртэй байгаа бүс нутгаар хур тунадас орох магадлал бага байна. Тиймээс ой хээрийн түймэр гарах эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан хуурайшилт ихтэй эдгээр бүс нутагт ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулаа.