Авлигын хэрэгт холбогдон хорих ял сонссон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мюн Бак нэг жил орчим хугацаанд хоригдсоны дараа өнөөдөр /2019.03.06/ батлан даалтаар суллагдаж байна.

Эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан Сөүл хотын дээд шүүх ийм шийдвэр гаргажээ. Батлан даалтад байх хугацаандаа тэрбээр өөрийн албан ёсны бүртгэлтэй хаяг дээрээ буюу гэрээсээ гарахгүй байх, гэр бүлийн гишүүд болон өмгөөлөгчөөс өөр хүнтэй харилцахгүй байх нөхцөлтэйгөөр сулласан байна. И Мюн Бак тус улсын Ерөнхийлөгчөөр 2008-2013 оны хооронд ажиллаж байх хугацаандаа төрсөн дүүгийнхээ нэр дээрх компаниар дамжуулан их хэмжээний авлигал авсан хэрэгт буруутгагдан 15 жил хорих ял сонссон билээ.

Шүүхийн шийдвэрийн дараа И Мюн Бак давж заалдах хүсэлт гаргасан бөгөөд дараагийн шүүх хурал болох өдөр хүртэл түр саатуулагдаж байсан нь энэ юм. Түүнд авлига өгсөн компаниудын дотор Өмнөд Солонгосын хамгийн том компаниудын нэг “Samsung” корпораци ч байдаг.

Эх сурвалж:KOREATIMES

By updown

One thought on “Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч батлан даалтаар суллагдлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн