Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт зуслангийн хойд ууланд эрэгтэй хүн амиа хорлосон хэрэг гарчээ. Хэрэг явдал өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд гарсан байж болзошгүй аж.
Талийгаачийг алга болсноос хойш найм хоногийн дараа буюу гуравдугаар сарын 4-нд ар гэрийнхэн нь ууланд төөрсөн гэж дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст хандсан байна. Дуудлага ирсэн даруйд алба хаагчид 11:30 цагт тус зуслангаас 5 км-т Гонгор хайрхан гэдэг газраас Увс аймгийн харьяат иргэн 32 настай, эрэгтэй Г-г амиа хорлосон байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.