“Блумберг” агентлагийн сайтдаа Нью-Йорк хотын дарга асан, тэрбумтан Майкл Блумберг ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн сунгаанд орох эсэхээ сайтар бодсоны эцэст Майкл Блумберг ийм шийдвэр гаргасан гэж нийтлэлд дурдсан байна. Гэхдээ Блумберг хэрвээ 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч нь одоогийн Төрийн тэргүүн байх юм бол Трампыг ялахад асуудал бага гэж үзэж байжээ.
2002-2013 онд Нью-Йорк хотын даргаар ажиллаж байсан одоо 77 настай Майкл Блумберг санхүүгийн мэдээллийн агентлагийг үүсгэн байгуулагч, сайн үйлстэн гэдгээр дэлхий нийт танина. Блумберг олон жил Ардчилсан намын гишүүн байсан ч 2001 онд Нью-Йорк хотын даргын суудалд өрсөлдөхдөө Бүгд найрамдах намд элсэж байсан.